Яг энэ мөчид Дээрхийн гэгээнтэн 14-р далай лам Данзанжамц Дарамсалад Монголчуудад зориулан Очирваанийн айлтгал айлдаж байна. Дарамсала хот бол Далай багшийн амьдардаг газар бөгөөд энд уншсан ном хэдэн мянга дахин үрждэг шидтэй гэлцдэг.
Номын тайлбар: Очирвааны айлтгал буюу тунгаамал алт
Автай сайн хан Очирваань бурхныг залж, Монгол түмний нандин шүтээн болгосны дараа III далай лам Содномжамц Монгол оронд заларчээ.Тэрбээр Монголчуудын хүсэн айлтгасанаар “Тунгаамал алт” хэмээх гайхамшигт сургаалиа хайрласан гэдэг.Энэхүү сургааль нь төгс гэгээрэлд хүрэх оюуны хөгжлийн үе шатыг хөгжүүлэх аргын хамт үзүүлсэн цогц айлдвар юм.
Очирвааны абшиг
Буддагийн аугаа их хайр энэрэл, бодь сэтгэлийн уламжлалыг баригч Жанрайсэг, хурц мэргэн оюун билгийн уламжлалыг баригч Манзурши, тантрын гүн бясалгагч, нууцын тарнийн уламжлалыг баригч Очирваань гурвыг “Язгуурын гурван бурхан” гэдэг.Өдгөө далай ламын айлдаж буй Очирвааны абшиг нь нууц тарнид орох үүдийг нээж, тантрын дээд бясалгалын билгийн галыг бадраах шидийг хайрлагч гайхамшигтай бясалгал юм.Монголчуудын буян заяаг илтгэгч энэхүү бурхны абшгийг манай ард түмэн машид нандигнан хүртэж “Хүн болсны учир” хэмээн эрхэмлэдэг билээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )