Европт анагаахынхан ажил хаялаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Төв Европын хэд хэдэн оронд эмч нар ажил хаяжээ. Польш, Чех, Словак, Унгарын хэдэн арван мянган эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Мэргэжил нэгтнүүдээ татан оролцуулахын тулд бусад орнууд руу төлөөлөгчид явсан аж.

Үйлдвэрчний эвлэлийнхний өгүүлж буйгаар, хэрэв ажиллах орчин нөхцөл сайжрахгүй бол эмч нар асар олноороо гадаадад цагаачилж болзошгүй нь.

Эмч нарын эсэргүүцлийн жагсаалд өвчтнүүд бас нэгджээ. Засгийн газрын зүгээс анагаахын салбарын төсвийг бууруулснаар, өвчтнүүд эмчилгээний зардлаа өөрсдийн халааснаас төлөхөөр болж байгаа аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top