”X Factor”-ын ууртай оролцогч бүсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

21 настай, үсчин Кристин Колон гэх "X Factor-2012" тэмцээний оролцогч бүсгүй Аделийн дууг дуулсан юм. Гэвч түүнийг Саймон өөрийгөө харуулж чадтал дуулахгүй байна, зүгээр л Аделийг хуулбарлан дуулж байна гэж шүүмжлээд чамд классик дуу зохино гэж зөвлөсөн юм. Ингээд түүнд хэсэг хугацааны дараа дахин шалгуулах боломжийг олгожээ. Хоёр дахь удаадаа Кристин Уитни Хьюстоны "I have nothing" дууг дуулсан ч өнгө алдаж, шүүгчид болон үзэгчдийн сэтгэлийг гонсойлгов. Шүүгчид түүнд дөрвөн үгүй гэсэн хариулт өгчээ. Тэрээр "Намайг хоолойгүй гэх гээд байна уу? Би авьяастай, сайхан төрхтэй, дуулж чадна гэдгээ мэддэг, би зүгээр л сандраад байна" гэсэн юм. Кристинийг тайзнаас буухдаа намайг камерт битгий бичээд бай гээд харааж хашгирч байв. Харин ээж нь зохисгүй авирласных нь төлөө түүний өмнөөс уучлал гуйсан юм.   

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top