Сургуулийн автобус дотор хүүхэд бууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

АНУ-ын Флорида мужид нэгэн сурагч хүү сургуулийн автобусаар хичээлд явах замдаа гал нээн 13 настай охин амь үрэгджээ.

Энэхүү явдал амь үрэгдсэн сурагчийн дүү охины нүдэн дээр болж өнгөрсөн аж. Бяцхан охин одоо цагдаад үзсэн харсан зүйлийнхээ талаар мэдүүлэг өгч байгаа юм байна.

Автобусны салон дотор өөр 7 хүүхэд байсан ба гэмтэж бэртээгүй аж.

Дүрс бичлэгийн төхөөрөмж автобусанд байрлуулаагүй байсан нь мөрдөгчдийг уг хэрэг явдлыг тодруулахад бэрхшээл учруулж байгаа юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top