Буга хүмүүсийг айлгажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Техас мужийн Уайтхаус хотын хоёр оршин суугч хэрэгт дуртайгийнхаа шанг хүртжээ.

Жозеф Роуз, Коул Келлис нар өглөө явахаар гэрээсээ гартал хашаан дотор хаанаас ч юм нэг буга орж ирчихсэн байсан аж. Тэрхүү сүрлэг амьтан Роузад их л эелдэг нөхөрсөг санагдахаар нь түүнийг илэхээр ойртож очсон байна. Гэтэл эвэрт зочин гэнэт аймшгийн түрэмгий болон хувирч тэдэн рүү дайрчээ.  Айсан техасчууд түүнээс нуугдахаар гэрийнхээ гадаа тавьсан пикап машин руу гүйлдсэн байна. Гэвч буга дайралтаа зогсоолгүй Жозефийг гүйцэн очиж, хажуу тал руу нь хүчтэй мөргөжээ.

Тэр үед азаар халдлаганд өртөж амжаагүй Роуз машиныхаа багаж руу үсэрч орсон байна. Гэтэл буга онгорхой үлдсэн машины урд хаалгаар шурган орж, хайрцагтай янжуурыг нь аван зажилж эхэлжээ.

Уурлаж хилэгнэсэн бугыг Жозеф, Коул нарын дуудсан цагдаа, малын эмч нар номхруулсан байна. Тэд түүнийг тусгай зориулалтын буугаар буудан муужруулсан аж.

Энэхүү үйл явдлын дараа бугын гоо сайхан, хүч чадлыг бахадмаар санагдвал  холоос харах хэрэгтэй, эс тэгвээс эвгүй байдалд орж болзошгүй хэмээн байгаль орчныг хамгаалах албаны ажилтнууд хүмүүст анхааруулсан байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top