Согтуу эр матрын “хоол” болох дөхжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Австралийн баруун хойд зүгийн Блум хотын оршин суугч Майкл Ньюман ажлаа тараад уушийн газарт нилээн архи ууж халамцангуут гэрийн зүг явалгүй шууд матрын зоопаркт очсон байна.

Амьтан сонирхогч согтуу эр хашааг сурмагаар даван, 820 кг жинтэй Бүдүүнээ хэмээх аварга матартай “танилцахаар” очжээ.  Ньюманы өгүүлснээр, тэрээр торон дотроо тайван хэвтэж байгаа аварга биет амьтныг унаж зугаацмаар санагдсан аж.

Жижигхэн сарвуутай тэр номхон амьтныг тийм аймаар догширно гэж австрали эр төсөөлөөгүй гэжээ. Ньюман түүн дээр мордох гэж оролдсон нь Бүдүүнээд огтхон ч таалагдаагүй бололтой. Тэрээр ухасхийн согтуу эрийн хөлнөөс зуугаад авчээ. Азаар Бүдүүнээ цатгалан байсан тулдаа 36 настай сайхь эр аврагдсан аж.

Одоо Ньюман эмнэлэгт хэвтэж байгаа ба хөл нь төдийлөн хүнд гэмтээгүй тул удахгүй гишгэх боломжтой болно хэмээн эмч нар өгүүлж байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top