Чилид хүчтэй газар хөдөллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Өчигдөр Чилийн нийслэл Сантьяго хотоос холгүй 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, газар хөдлөлтийн түлхэлтийн гол хүч нь Сан-Антонио хотоос баруун өмнө зүгт 54 км зайд туссан байна. Мөн нийслэл хотод доргилтын хүч мэдрэгдсэн ажээ.

Сүйрэл гамшгийн талаар одоогоор мэдээлэгдээгүй байна.

Дашрамд дурдахад, 2010 оны хоёрдугаар сард Чили улсад 8,8 баллын хүчтэй газар хөдлөн, 525 хүн амь үрэгдэж, 30 тэрбум долларын гарз хохирол амсаж байсан билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top