Парис хотод зул сарын гэрлэн чимэглэлүүд асаж эхэллээ.
Елисейн талбай дээрх гэрлэн чимэглэлийг жүжигчин Дайана Крюгер асаажээ. Уламжлалын дагуу ёслолын арга хэмжээнд францын нийслэлийн захирагч оролцсон байна.
Эхлээд үзэгчдийн дээрээс амтат чихрэн бороо орж, дараа нь Парис хотын төв өргөн чөлөөний дагуу байрлуулсан хоёр зуун модны гэрэл ар араасаа асаж эхэлсэн аж.
Елисейн талбай дээрх неон гэрлүүд баярын арга хэмжээ дуустал буюу шинэ оны нэгдүгээр сарын арван хүртэл гэрэлтэх юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )