Италийн томоохон хотууд болох Рим, Турин, Венецийн захирагч нар ажлаа хүлээлгэж өгнө хэмээн сүрдүүлжээ. Тэд Ерөнхий сайд Марио Монтиг 2013 оны төсвөө дахин сайн нягтлахыг шаардсан байна.
Миланд эсэргүүцлийн жагсаал болж түүнд том, жижиг хотуудын 400 гаруй дарга нар жагсчээ. Тэд засгийн газар бүс нутгуудад өгөх төсвөө нэмэгдүүлэхгүй бол орон нутгийн удирдлагын зүгээс зохих шаардлагын түвшинд ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирна хэмээн үзэж байна.
Ирэх оны төсвийн төсөлд анагаах ухаан болон боловсролын салбарын зардлыг бууруулах талаар яригдаж байгаа аж. Мөн 2013 оны зун гэхэд нэмүү өртгийн албан татвар 22%-д хүрч магадгүй байгаа нь бараа үйлчилгээний үнэ ханш “тэнгэрт хадах” нөхцлийг бүрдүүлж болзошгүй байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )