Эрчүүд яагаад нэгэнтэй нь унтаж, нөгөөхтэй нь гэрлэдэг вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Техасын их сургуулийн эрдэмтэд эрчүүдийн дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үзүүлэлтээр тэнэгдүү, ичгүүр сонжуургүй маркийн хүүхнүүд эрчүүдийн секс төлөвлөгөөнд зөвхөн хамаарагддаг ба харин тэд амьдралын хань ижлээрээ тэс өөр бүсгүйчүүдийг сонгодог нь тогтоогдсон байна.

Америкийн эрдэмтэд эр хүйсийнхнийг ямархуу төрлийн бүсгүй татдаг талаар мэдэхийн тулд оюутан залуусын дунд судалгаа хийжээ.

Үр дүнгээс харахад, тэд тийм ч оюунлаг бус, хөнгөмсөг маягийн эмэгтэйг сэтгэл татам хэмээн тооцсон байна. Тэр ч бүү хэл, тэнэгдүү тусмаа улам аятайхан гэжээ. Үүнийг сонсоход хэдийгээр бүдүүлэг юм шиг атлаа амьдралын “гашуун үнэн” аж.

Үдэшлэг цэнгээн дээр эрчүүд ухаалаг, сэхээтэн маягийн царайтай бүсгүйчүүдийг төдийлөн анзаардаггүй ба харин тэнэгдүү, увайгүй маягийн, бүр согтуу халамцуу хүүхнүүдтэй танилцдаг юм байна. Тэд хүүхнүүдийн зүгээс “хандрахыг” нь хүлээн, ор дэрэнд хамт орохыг хүсдэг аж. Энэ ч өнцгөөс тэдгээр хагас ангайсан амтай, хачин маягтай алхаа гишгээтэй, харц нь согтуурхан тэнүүчилсэн бүсгүйчүүд тэдэнд дур булаам санагддаг аж.

Харин амьдралын хань ижлийн сонголтын талаар яриа өрнөөд ирэнгүүт эрчүүдийн сэтгэл булаам гэсэн шалгуур үзүүлэлтүүд эрс өөрчлөгдөөд ирсэн байна. Тэд хажуудаа “тэдгээр ялдамхан тэнэгүүдийг” биш, харин буурь суурьтай, ухаалаг, дэг журамтай бүсгүйчүүдийг хамт байгаасай гэж хүсдэг аж.

Одоо тэгэхээр, эрчүүдэд яавал таалагдах вэ хэмээн толгойгоо гашилгах хэрэггүй болж.

Хэрэв чи түүний ганц шөнийн хүүхэн болохыг хүсвэл тэнэгдүү бөгөөд ичгүүр сонжуургүй аашил. Харин нилээн урт удаан хугацааны хань ижил нь болъё гэж хүсч байвал сонирхолтой, эелдэг, ухаалаг, давтагдашгүй бай.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top