Венесуэльд хоёр онгоц агаарт мөргөлджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Өчигдөр Венесуэлийн Арагуа мужийн “Либертадор” агаарын цэргийн баазын ойролцоо OV-10 Bronco загварын хоёр хөнгөн шумбагч онгоц мөргөлдсөн байна. Ослын улмаас зохион бүтээгч-нисэгч амь үрэгдэн, бусад нисэгчид үсрэх төхөөрөмжөөр бууж амжсан аж.

Мөргөлдөөний дараа нисэгч Хосе Рафаэль Марин жолоодлогыг гартаа аван, шатаж буй онгоцыг орон сууцны хорооллоос зайлуулан нисэж, баатарлаг гавьяа байгуулан амиа золиосолсон байна. Тус улсын Ерөнхийлөгч Уго Чавес амь үрэгдсэн офицерийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Байлдааны онгоцнуудын экипаж Үндэсний агаарын цэргийн хүчний 92 жилийн ойд зориулан бэлтгэл сургуулилт хийж байсан аж.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top