Австралийн ойролцоох “хий үзэгдлийн арал” 12 жилийн дараа алга боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Номхон далайд Австрали, Шинэ Каледони хоёртой ойролцоо оршдог Элсэн арал байхгүй болжээ. Google Earth картанд 2000 онд орсон энэхүү газарзүйн объект гэнэт ямар ч дохиоллын системд баригдахгүй алга болсон аж. Судлаачид “хий үзэгдлийн арлын” нууцыг тайлахаар оролдож байна хэмээн  Sydney Morning Herald-д мэдээлжээ.

Энэхүү томоохон хэмжээний хуурай газар алга болсныг эртний тивийн үлдэгдлийг судалж байсан австралийн судлаачид илрүүлсэн байна. Google картад дүрслэгдсэн газар нь ямар ч арлын ул мөр байхгүй, зөвхөн зах хязгааргүй далай байгаа аж.

Эрдэмтэд дэлхийн нэгэн том интернет компанид энэхүү ойлгомжгүй байдлын учрыг олж өгөөч хэмээн хүсэлт гаргасан байна.

Сүүлийн 12 жилд бичигдсэн эрдэм шинжилгээний олон бүтээлд энэ Элсэн арал дурдагдсан байдаг ба Франц улсын газрын зурагт эзэмшил болон орсон байдаг нь нилээн асуудал үүсгэж байгаа аж.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top