Хятадын Шаньси мужийн нэгэн ресторанд дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амь үрэгдэн, 47 хүн янз бүрийн шарх гэмтэл авсан байна.
Энэхүү гамшиг өчигдөр орой Цзиньчжун хотын “Сиянян” хэмээх ресторанд болжээ. Дэлбэрэлтийн долгионы улмаас ойр хавийн барилгуудын цонх шил хагарсан аж. Урьдчилсан үзлэгээр уг дэлбэрэлт ахуйн хэрэглээний газын хийнээс үүдэлтэйг тогтоосон байна.
Мөн үүнтэй төстэй үйл явдал өчигдөр орой АНУ-д болсон аж.
Массачусетс мужийн Спрингфилд хотын нэгэн стриптиз-клубт ахуйн хэрэглээний газ дэлбэрч 16 хүн шархдаж гэмтсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )