АНУ-д эрэн сурвалжлагдаж байсан онц аюултай гэмт хэрэгтнүүдийн нэг Мексикийн баруун зүгийн Гвадалахара хотод баривчлагдсан байна. Онц ноцтой гэмт хэргүүд үйлдсэн хэмээн америкийн шүүхээр яллагдаад байсан Жо Луис Саэнсийг орон нутгийн цагдаагийнхан баривчилсан аж.
Уг гэмт этгээд 1998, 2008 онд Лос-Анжелес хотод дөрвөн хүний амь бүрэлгэсэн бөгөөд мөн Мексикээс АНУ руу хар тамхи зөөвөрлөдөг байсан аж.
Саэнсийг олоход мэдээлэл өгсөн хүнд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 100 мянган долларын шагнал амласан байжээ.
Мексикийн нийгмийн аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, Саэнсийг ойрын хугацаанд АНУ-ын хууль сахиулах байгууллагад хүлээлгэж өгөх аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )