Шалдан эр хөшөөн дээр авирлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

Лондонгийн цагдаа нар Баасан гаригт төрийн байгууллагууд оршдог Уайтхолл гудамжны нэг хэсгийг түр хаасан байна.

Тэнд нэгэн эр фельдмаршал Дуглас Хейгийн хөшөөн дээр авирч гарсан аж. Тэрээр зүгээр ч нэг авирах бус, хөшөөний суурин дээр бүх хувцсаа тайлж шалдлан авирч фельдмаршалын мөрөн дээр суужээ.

Энэ үйл явдлын тухай @rowansingh хэмээх Twitter-ийн хэрэглэгч мэдээлсэн байна. Ингэхдээ баталгаажуулан фото зургийг нь хавсаргажээ.

Хэргийн газарт хэв журмыг сахиулагчид болон түргэн тусламжийн машин ирсэн байна. Уг этгээд түүнийг хөшөөн дээрээс буухыг ятгаж буй цагдаатай гараараа дохиж занган ямар нэг зүйл ярилцаж байсан аж.

Түүний энэхүү үйлдэл нь эсэргүүцлийн хэлбэр байх хэмээн британийн сэтгүүлчид таамаглаж байна. Харин чухам юуг эсэргүүцэж буй нь одоогоор тодроогүй байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top