Оддын царайтай Барби зарагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

АНУ-ын зураач Ноэль Круз уран бүтээлийн ер бусын материал сонгон авчээ. Тэрээр Барби хүүхэлдэйн дээр ажиллаж байгаа аж. Mattel компанийн энгийн бүтээгдэхүүнүүдээс дэлхийн хэмжээний нэртэй одуудыг зохион бүтээж байна.

Хүүхэлдэйнүүдийн хувцаслалт, нүүр будалтыг нямбайлан сонгосноор Ноэль зураач энгийн нэг загварын тоглоомуудыг дэлхийн одууд болгон хувиргаж байгаа аж. Түүний цуглуулгад Шер, Анжелина Жоли, Харри Поттер, Жонни Депп, Энн Хатауэй, Шарлиз Терон, Элизабет Тейлор, Мэрил Стрип, Кирстен Данст, Уитни Хьюстон болон “Twilight”-ын бүх баатрууд байгаа юм байна.

Мастерын уран бүтээлүүд интернет-дуудлага худалдаагаар мянган доллараас буухгүй зарагдаж байгаа ба хамгийн үнэтэй нь Анжелина Жолигийн дүр бүхий Барби 4300 доллар байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top