Испанийн зүүн хойд зүгт орших Каталонийн автономит улсын сонгуульд “Каталоний холбоо” хэмээх Үндэсний эвсэл ялалт байгуулжээ. Гэвч өмнөх байр сууриасаа ялимгүй ухарсан байна.
Тэд бүс нутгийн парламентад харьцангуй олонхийн саналыг авч чадаагүй ба 12 суудлаа алдсан аж. Хэрэв өмнө нь тэднийг 62 депутат төлөөлж байсан бол энэ удаа 50 болж хорогдсон байна.
Тэдний дараа “Каталоний зүүний бүгд найрамдахчид” орсон аж. Тэрээр нийт оршин суугчдын 14,4%-ийн саналыг авч парламентад 21 суудалтай болсноор өмнөх депутатын тоогоо хоёр дахин өсгөж чадсан байна.
Мөн Испанийн социалист ардчилсан нам 13,6%-20 суудал, Ардын нам 13%-19 суудал, “Нэгдмэл зүүнийхэн”-“Ногоонтнууд” 9,9%-13 суудал тус тус авчээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, 5,4 сая сонгогчидтой Каталонийн хувьд санал хураалт 69,4% хүрч рекорд тогтоосон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )