Эрчүүд яагаад жирэмсэн бүсгүйчүүдийг “хаядаг” вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Бүхий л цаг үеийн туршид зарим эрчүүд жирэмсэн эмэгтэйг орхин явах үзэгдэл нийгмийн нэг асуудал болсоор ирсэн билээ. Тэр тусмаа, тийм ч ховор үзэгдэл бус юм. Ингээд сэтгэл зүйчид чухам юу эрчүүдийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг талаар тодруулахыг оролдсон байна.

Тэд 25-40 насны эрчүүдийн дунд “ямар хүчин зүйл жирэмсэн бүсгүйг орхин явахад хүргэдэг вэ?” гэсэн санал асуулгыг явуулсан аж. Энэ үед жирэмсэн эмэгтэйг орхино гэдэг түүнийг санхүүгийн дэмжлэггүй үлдээнэ гэсэн үг биш юм гэдэг нь тогтоогдсон байна. Асуулгад оролцогчдын 14% нь жирэмсэн бүсгүйг ажилдаа орж, өөрөө бие даан амьдрах хүртэл нь орхин явж чадахгүй гэжээ.

Үлдсэн хувь нь янз бүрийн дараах шалтгаануудыг нэрлэсэн байна. Үүнд:

-Хүүхдийн эцэг гэдэгтээ итгэлтэй бус бол  \29%\

-Түүний зөвшөөрөлгүйгээр жирэмслэх  \17%\. Энэ тохиолдолд төрөөгүй байгаа хүүхдийн төлөө хүлээх хариуцлагыг уг эмэгтэй бүрэн даах ёстой хэмээн үзжээ.

-Жирэмсэн бүсгүйн гадна төрх, зан аашийн өөрчлөлт. Өмнө нь эелдэг, дур булаам байсан бүсгүй гэнэт орилж хашгирсан зантай болж, өөрийгөө арчлахаа болих \14%\

-Амьдралыг үзэх үзэл, хүсэл сонирхлын зөрчилдөөн \11%\

-Амьдрах орон байрны хүндрэл, жишээ нь аав, ээж, ах дүүтэйгээ хамт амьдардаг бол \8%\

-Олон нийтийн санал бодол, ялангуяа ойр дотныхны \7%\

-Эцэг болоход эрүүл мэнд болон сэтгэл санааны бэлтгэлгүй байх \3,5%\

Үлдсэн 7% эрчүүд энэхүү үзэгдлийг үгүйсгээгүй боловч ямар нэгэн шалтгаан сонгож чадаагүй байна.

Д.Мигаа

 

№_% 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top