Охидод зориулсан гоо сайхны салон Ливаны Бейрут хотод нээгджээ. Үйлчлүүлэгчид нь 4-14 насны охид.
Тус салон өөрийн бяцхан үйлчлүүлэгчиддээ бүтэн иж бүрдэл үйлчилгээг санал болгож байгаа аж: гоёлын будалт, үс засалт, хөл гарын хумс засалт гэх мэт. Энэхүү «Frisa Beauty Salon» нээгдээд удаагүй ч гайхалтай хурдан алдаршсан байна.
Салоны менежер Hania Halvani “Бүх охид ээжтэйгээ адил хувцаслаж, түүн шиг биеэ авч явахыг хүсдэг. Манай гоо сайхны салон тэдний энэхүү мөрөөдлийг бодитоор хэрэгжүүлэхэд тусалдаг” хэмээн ярьжээ.Тэрээр мөн “олон хүмүүс гоо сайхны салоны тухай ойлголт, косметикийн ач холбогдлыг төдийлөн сайн мэддэггүй. Үнэн хэрэгтээ, энэ бол хүмүүсийг хэрхэн бусдад сайхан харагдах, биеэ хэрхэн арчлах талаар сургадаг маш чухал салбар юм. Бид өөрсдийн бяцхан үйлчлүүлэгчдээ аз жаргалтай байхыг хараад ихээр баярладаг” гэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
heterhii joohnoos n uu