Наташа Королева навс “доошилжээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Оросын эстрадын тайзнаа бяцхан хөөрхөн тэнгэр элч мэт гарч ирэн, “Маленькая страна” дуугаараа алдаршиж байсан дуучин Наташа Королева өөрийн зан үйлээрээ хүмүүсийг гайхшруулдаг болжээ.

Түүнийг орой үдшийн цагаар Москвагийн уушийн газруудаар ганцаараа явж байхыг нь хардаг болсон аж. Тэрээр үлгэр жишээ ээж, халамжит гэргийн үүргийг төдийлөн сайн мөрдөхгүй байгаа бололтой. Боломж л олдвол баар, пабд очин уучих сонирхолтой болсон аж.

Саяхан папарацциуд түүнийг нэгэн бааранд хэт согтолтын байдалтай байхад нь тааралдаж хэд гурван үг сольсон байна.  Тэрээр их согтсоноосоо болоод юунаас ч татгалзах чадваргүй болж, зөвхөн коньяк л хүсэж байсан аж.

Яагаад ганцаараа зугаалж яваа юм бэ? гэсэн сурвалжлагчийн асуултанд “нөхөр завгүй, хүүхэд унтаж байгаа” хэмээн хариулжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top