Реппер Ники Минаж, дуучин Мэрайя Керри нар “American Idol” шоуны шүүгчээр ажиллаж байгаа билээ. Нэвтрүүлгийн өнгөрсөн 10-р сарын дугаараас эхлэн хоёр дуучин ширүүхэн маргалдаж эхэлжээ. Тэдний хэрүүл бие биенээ атаархуу гэж чангаар хашгиралдаж байсан нь эм тахиануудын зодооныг санагдуулам байжээ.
Ники Минаж “Good Morning America” нэвтрүүлэгт оролцохдоо “Мэрайя бол миний шүтэн биширдэг дуучдын нэг. Гэхдээ түүний хачин авирласан нь надад гайхалтай санагдахгүй байна. Мэрайя бол дэлхийн хамгийн сайхан хоолойтой дуучдын нэг бөгөөд поп ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь би мартаагүй. Бид хэрэлдсэн, гэхдээ эмэгтэй хүмүүсээс гардаг л ааш шүү дээ” хэмээн тайлбарлажээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )