Өөр өнгөтэй ихрүүд төржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Их Британид нэгэн бүсгүй өөр өнгийн арьстай хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Мэргэжилтнүүд үүнийг саяд нэг тохиолдох магадлалтай хэмээн үзэж байна.

Энэ явдал Их Британийн Баруун Суссекс мужид тохиолдсон аж. 30 настай Памела Фрайзер хоёр өөр өнгийн арьстай ихэр охин төрүүлсэн байна. Кэндис Эн хэмээх охин нь бараан арьс, хар үс, хар нүдтэй бол ихрийн өрөөсөн Алейши Лилли цайвар арьс, үс, нүдтэй юм байна.

Охидын ээжийн ярьж буйгаар, түүнийг гадуур ихрүүдтэйгээ зугаалж явахад нь хүмүүс их сонирхож асуудаг гэжээ. Гэвч хүмүүсийн энэхүү хэрэгт дуртай байдал түүний эгдүүг огт хүргэдэггүй аж.

Эмч нарын өгүүлж буйгаар, ихрүүдийн ийм төрсөн нь тэдний аав Освальд холимог арьсны эрлийз бөгөөд удамшлаараа олон янзын үндэстний хольцтой нь нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Хүүхдүүд жам ёсоор олдож, хугацаанаас ялимгүй өмнө кесарева хагалгаагаар төрсөн аж.

Дашрамд дурдахад, саяхан 48 настай австрали бүсгүй 5 ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Тэрээр өмнө нь 12 хүүхэдтэй байсан ба харамсалтай нь таван ихрийн нэг нь амьгүй төрсөн байна. Нэг дор 5 ихэр төрүүлнэ гэдэг 55 саяд нэг тохиолдох магадлал ба ийм ахимаг насны эмэгтэйд бүр ч ховорхон тохиолдол аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top