Өчигдөр Саудын Арабын нийслэл Эр-Риядын нисэх онгоцны буудал дээр нэгэн санамсаргүй явдал тохиолджээ.
Бейрут руу нислэг хийх гэж байсан онгоцны бүхээгт хаанаас ч юм нэг муур орчихсон байсан аж. Сэтгүүлчдийн өгүүлж буйгаар, нисэх багийнхан бүтэн гурван цагийн турш уг мууртай хөөцөлдсөн боловч барьж чадаагүй байна. Онгоцонд тусгай зориулалтын барих тоног төхөөрөмж байхгүй байсан ба “сүүлт хэв журам зөрчигч” сандлуудын завсраар гүйн, энд тэнд орж нуугдчихаад огт баригдахгүй байжээ.
Эцэст нь онгоцны дарга нисэх буудлын албатай ярин, өөр онгоцоор нислэг хийхээр болсон аж. Багийнхан мууртай хөөцөлдөж байх хооронд онгоцны ажил үндсэндээ зогсон, үүнээс болж тухайн өдрийн нилээн хэдэн нислэгийн цаг хойшилсон байна.
“Хэргийн эзэн” муур хэрхсэн нь тодорхойгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )