Индианчуудад 3,4 тэрбум долларын нөхөн төлбөр өгөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Америкийн хэдэн мянган индианчууд тэдний овог аймгийн мэдлийн газар шороо, байгалийн баялгийг ашигласны нөхөн төлбөрт АНУ-ын Засгийн газраас 3,4 тэрбум долларын нөхөн төлбөр авахаар болжээ.

АНУ-ын Засгийн газрын энэхүү шийдвэр нь индианчууд болон америкийн засаг захиргааны байгууллагуудын хооронд удаан хугацаанд өрнөсөн маргааны үр дүн юм. 1996 онд индианчууд Дотоод хэргийн яаманд шүүхийн нэхэмжлэл гарган, тэдний газрыг ашигласны нөхөн төлбөрийн асуудлыг шийдэхгүй байна хэмээн буруутгажээ.

Индианчуудын овог аймгуудын талыг “Шар Шувуу-Бүсгүй” хэмээн алдаршсан, Монтана мужийн Элоиз Коубелл төлөөлөн заргалдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама индианчуудын эрх ашгийг хамгаалагч энэ бүсгүйн хүчин зүтгэлийг өндрөөр үнэлсэн аж.

Өнгөрөх хавар америкийн шүүх тус улсын 41 мужид оршин суудаг индианчуудад засгийн газар нөхөн төлбөрт 1 тэрбум доллар өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top