Ясир Арафатын задлан шинжилгээ эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Рамалла хотноо Палестины үндэсний удирдагч асан Ясир Арафатын цогцсонд хийх задлан шинжилгээ эхэлж байна. Уг ажиллагаанд сэтгүүлчдийг оролцуулахгүй, хаалттай байдалд хийгдэх юм байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Орос, Франц, Швейцарийн шинжээчид Арафатын шарилын үлдэгдлийг гаргаж ирэн, улстөрчийн үхлийн шалтгааныг тодруулахад ашиглагдах биоматериалаа сонгож байгаа аж.

2004 оны арваннэгдүгээр сарын 11-нд Ясир Арафат Францын эмнэлэгт өвчний улмаас  нас барсан билээ. Гэвч энэ оны долоодугаар сард швейцарийн шинжээчид палестины удирдагчийн эдэлж хэрэглэж байсан хувцас, эд зүйлээс полония-210 хэмээх радио идэвхт бодисын ул мөр олсон хэмээн зарласан байна.

Үүнээс хойш Радиофизикийн Институтын шинжээчид олон тооны судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Арафат энэхүү бодисын үхлийн дозыг хүртсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ингээд эрх баригчдын зүгээс энэ таамаглалыг нотлох, эсвэл үгүйсгэх зорилгоор Ясир Арафатын цогцсыг задлан шинжилгээнд оруулах шийдвэр гаргасан аж.

Д.Мигаа

 

New layer...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top