“Ертөнцийн төгсгөлд” зориулсан цуглуулга гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Томск хотын оршин суугчдад ертөнцийн төгсгөлд бэлдэхийг санал болгосон байна.

Орон нутгийн нэгэн компани энэхүү зөгнөлд хошноор хандан түүнд зориулж бэлдсэн тусгай цуглуулгыг гаргажээ. Төслийг санаачлагчдын бодлоор орос хүнд “тэр цагт” шаардлагатай зүйлсийг цуглуулгадаа оруулсан байна.

Энэхүү цуглуулгыг зөвхөн Томскийнхон сонирхоод зогсохгүй, Петербург, Москвагаас хүртэл захиалгууд ирж эхэлжээ.

Цуглуулгын үнийг тооцоолоход тийм ч хүнд бус: ширхэг барааны саван, хэц олс-15 рубль, лааз шпрот-50р, шүдэнз лаанууд-50р, уут самар-20р, ойр зуурын эм хэрэгсэл-60р, тэмдэглэлийн дэвтэр, үзэг-50р,  лонх “жинхэнэ галт ус”-60р гэх мэт, дээр нь хаяг шошго, ажилчдын хөлс ороод нийт 395-500 рубль юм байна.

Цуглуулгыг зарж буй дэлгүүрүүдэд хүмүүс энэхүү санаанд эелдэгээр инээмсэглэн хандаж байгаа аж. Худалдагч нарын өгүүлж буйгаар, цуглуулга гүйлгээ сайтай байгаа ба “ертөнцийн төгсгөл” ойртох тусам улам нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Хүмүүсийн олонхи нь “дэлхийн төгсгөлд” итгэхгүй байгаа хэдий ч урам зоригоо сэргээхийн тулд нөхөрсгөөр худалдан авч байгаа аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top