Япон ээжийн хөхний сүүнээс Атомын хор илэрч, дэлхийг түгшээлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

    Японы аймшигт газар хөдлөлтийн дараа Фүкүшима дахь атомын цахилгаан станцад гэмтэл гарч, цацраг идэвхт бодис агаарт цацагдаад байсан. Хэвийн байх хэмжээнээс 10.000 дахин ихэссэн атом хор хөнөөлийг Японы засгийн газраас “Аюулгүй” хэмээн зарласаар байв. 4-р сарын 20-нд Япон улс Фүкүшиа дахь дэлбэрэлт болсон цахилгаан станцын эргэн тойрон 20 километр газрыг хориотой бүс, түүний гадуурх 10 километр газрыг онцгой бүс болгон зарлаж хүн нэвтрэхийг хуульчлан хориглосон.
    Гэвч Япон улсад сая төрсөн дөрвөн эмэгтэйн хөхний сүүнээс цацраг идэвхт бодис илэрснээр Засгийн газрын эерүү мэдээлэлд Японы иргэд төдийгүй дэлхийн цөмийн энергийн мэргэжилтнүүд эргэлзэж эхэллээ. Аймшигт Чернобылийн осолтой адилтган үзсэн Фүкүшима дахь осол Японы ард түмэнд ямар гамшиг, ул мөр үлдээхийг таашгүй болжээ. Тиймээс Японы иргэд Засгийн газартаа хандаж “Сүүнээс гарч байгаа энэ атомын хор хөнөөл үр хүүхдэд маань яаж нөлөөлөхийг тогтоож өг” хэмээн шаардлага тавиад байна.
    Б.Сараа. Zindaa.mn
       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top