Британийн Уэльсийн вант улсын оршин суугчид үерийн улмаас орон гэрээ орхиж явахад хүрчээ.
Аврагчид хүмүүсийг хараахан ус хүрч амжаагүй районууд руу нүүлгэн шилжүүлж байна. Эхний ээлжинд Элви голын ойролцоох оршин суугчдыг зөөвөрлөж байгаа аж. Уг гол эргээсээ халин олон зуун байшингууд үерт автсан байна.
Одоо зөвхөн гарз хохирол бага байгаасай хэмээн залбирах үлдсэн аж. Учир нь даатгалын компаниуд энэ их хэмжээний зарлагыг гаргах боломжгүй, мөн Британийн эрх баригчид гарз хохирлыг бүгдийг төлөхөөс татгалзан, зөвхөн огт орон гэргүй болсон хүмүүст тусална хэмээн амлажээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэхүү гамшиг Хойд болон төв Англи, Уэльс, Шотландын 210 районы оршин суугчдад тохиолдож болзошгүй байгаа аж. Олон газар авто замууд үерт автан, төмөр замын мэдээлэл тасарсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )