Стелла Маккартни британийн загварын ертөнцийн чухал үйл явдал болох British Fashion Awards-2012-ын ялагчаар тодорлоо. Домогт экс-битлзийн охин “оны шилдэг дизайнер”, “оны шилдэг брэнд” гэсэн хоёр шагналыг зэрэг авчээ.
Ёслолын ажиллагаа Мягмар гаригт Лондонгийн Savoy отельд олон тооны шинжээчид, оролцогчдын хүрээнд болж өнгөрсөн аж. Ялагчдын шагналыг Холливудын од Сальма Хайек, Британийн загварын зөвлөлийн дарга Харольд Тиллман нар гардуулсан байна.
Лондонгийн олимпийн тамирчдад зориулан Стелла Маккартнийн урласан бүтээлүүд түүнд ялалтыг авчирсан аж. Стелла Маккартнийн өгүүлснээр, тэрээр нэгдсэн вант улсын тамирчдыг өөрийн гэсэн өнгө төрхтэй, бусдаас ялгарч харагдуулахын тулд их хичээл зүтгэл гаргасан гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )