Францын нөлөө бүхий Le Monde сонины ерөнхий редактор Эрик Израэлевич 59 насандаа зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.
The Guardian мэдээлж буйгаар, тэрээр Парисын XIII тойрогт орших редакцийн байрандаа ажил дээрээ таалал төгссөн аж. Түүний бие гэнэт муудан, хамт ажиллагсад нь түргэн тусламж дуудсан боловч амийг нь аварч чадаагүй байна.
Израэлевич 1984 онд Le Monde-д сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж байсан ба 16 жилийн дараа өдөр тутмын сонинг толгойлох болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )