2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны Лхагва гариг Нью-Йоркийн орчин үеийн түүхэнд бичигдэхээр болжээ. Хууль сахиулах байгууллагынхны мэдээлж буйгаар, энэ өдөр АНУ-ын мегаполис хотод ганц ч гэмт хэрэг бүртгэгдээгүй аж.
“Энэ өдөр манай ажилтнууд нэг ч аллага, хүчирхийлэл, хулгай, танхайн хэрэг бүртгэсэнгүй. Энэхүү үйл явдал Нью-Йоркийн цагдаагийн орчин үеийн түүхэнд анхны тохиолдол боллоо” хэмээн Цагдаагийн газрын дэд дарга Пол Браун мэдэгдсэн байна.
Тэрээр цааш нь, “ойрын үед хотод үйлдэгдэж буй аллагын түвшин хамгийн доод буюу 1960 оны хэмжээнд очоод байгаа. Өнгөрөх онд 472 бүртгэгдэж байсан бол энэ онд 366 болж 23%-иар буурсан үзүүлэлттэй байна” хэмээн нэмж өгүүлжээ. Хамгийн их аллага 1990 онд 2245 тохиолдол бүртгэгдэж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )