Питт, Жоли нарын хурим удахгүй болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Брэд Питт, Анжелина Жоли нар хамт амьдраад 7 жил болж байна. Тэд зургаан хүүхэдтэй ба гэр бүлийн амьдрал нь ч маш нийцтэй. Энэ хавар оддын хос маань хоорондын харьцаагаа баталгаажуулан, гайхамшигтай сайхан хурим хийхээр шийдвэрлэсэн билээ.

Брэд, Анжелина нарын хуримыг хойшлуулаад байгаа цорын ганц шалтгаан нь АНУ-ын бүх нутаг дэвсгэрт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөхгүй байгаа явдал юм.Одоогоор зөвхөн хэдхэн мужид л энэ асуудлыг хуульчлаад байгаа аж.

Өөрсдийн гаргасан шийдвэрээ хурдавчлахад нь тэдэнд жүжигчдийн хүүхдүүд нөлөөлжээ.  Брэд Питт “Хүүхдүүд маань бидэнд маш хатуу шахалт үзүүлж байгаа. Тэдний хувьд бидний гэрлэлтийн  асуудал тийм чухал байх юм гэж бид огт төсөөлөөгүй байсан. Гэвч одоо цаг нь болжээ гэдгийг би маш сайн мэдэрч байна.  Тэр ч бүү хэл, бид хамт амьдраад өчнөөн олон жилийг үдсэн боловч би урьдын адил догдолсоор байгаа. Хурим миний хувьд ийм их ач холбогдолтой байх юм гэж би өмнө нь бодож байсангүй” хэмээн ярьсан байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top