Ираны элчин сайдын яам руу халджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Лхагва гаригийн орой Германы нийслэл Берлинд үл мэдэх этгээдүүд Ираны элчин сайдын яам руу халдсан байна.

Хууль сахиулах байгууллагаас мэдээлж буйгаар, 30 орчим хүн элчингийн эзэмшил газарт нэвтрэн орж, исламын улсын төрийн далбааг уран, байшин руу нь будаг цацжээ.

Цагдаагийнхан тэдгээрийн 10 хүнийг баривчилсан ба ямар шалтгаанаар халдлага үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Вестервелле Ираны дипломат төлөөлөгчийн газар руу дайрсан халдлагыг шүүмжлэн “Би болж өнгөрсөн үйл явдалд их харамсаж байна. Бид Ираны болон бусад орнуудын дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалахын тулд боломжтой бүх арга хэмжээг авах болно” хэмээн мэдэгджээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top