Хотын согтуу-захирагч халагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Канадын Торонто хотын оршин суугчид инээх эсвэл уйлахаа мэдэхгүй байгаа аж. Учир нь тэдний хотын захирагч Роб Форд ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр согтуугаар машин жолоодсон, марихуан татсан, өөрийн хүүхдүүдээ хулгайлах ажиллагаанд оролцсон гэх мэтээр нэлээн “факталж” байсан нөхөр аж.

Канадын Vice хэвлэлийн сэтгүүлчид Роб Фордтой холбоотой түүхүүдийг дурсаж байна. “Үнэнийг хэлэхэд, бидэнд энэ бүдүүн, согтуу, сахилгагүй дарга их таалагддаг байсан. Анх өөрийг нь "бүдүүн новш" хэмээн бичсэн нэг сэтгүүлчийг Засгийн газрын ордон дотор элдэж хөөхөд нь хараад л шууд инээд хүрсэн” хэмээн өгүүлжээ.

Торонтогийн экс захирагч энэ эрхэм америк хөл бөмбөг тоглох дуртай ба нутгийн багаа гайхалтай дэмждэг байжээ. Өөрөө тоглохдоо тийм ч сайнгүй, дурнаас цаашгүй аж. Хэд хоногийн өмнө тавигдсан түүний хөл бөмбөг тоглож буй бичлэг интернетэд “од” болжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top