Палестины статус дээшиллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Пүрэв гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблей олонхийн саналаар Палестиныг НҮБ дэх ажиглагч-улсаар баталжээ. Ийнхүү Палестин энгийн ажиглагчаас хязгааргүй эрхтэй,  НҮБ-ын гишүүн бус ажиглагч-улс болон статус нь дээшилсэн байна.

НҮБ-ын дэргэдэх Израилийн байнгын төлөөлөгч Рон Просор Ерөнхий Ассамблейн 67-р чуулганы хуралдаан дээр илтгэхдээ, израиль –палестинчуудын хооронд энхтайван тогтоох ганц арга зам нь ганц Палестины НҮБ-д хийх үйл ажиллагаа бус, хоёр талын гэрээ хэлэлцээр юм хэмээн мэдэгджээ.

Палестины үндэсний захиргааны дарга Махмуд Аббас улс орнуудыг палестинчуудын эрхийг дэмжихийг уриалсан байна. Ингэснээр олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Израилийг түрэмгийллээ зогсоохыг сануулсан хүчтэй дохио болно хэмээн үзжээ.

“Ерөнхий Ассамблейн гишүүн-орнуудын хувьд хоёр улс тогтоохын төлөө палестин-израильчуудын хооронд үүссэн зөрчлийг шийдвэрлэх боломж олдлоо” хэмээн тэрээр өгүүлсэн байна.

2011 онд Махмуд Аббас бүрэн эрхт гишүүнчлэлийн эрхийн талаар НҮБ-д өргөдөл гаргасан хэдий ч Аюулгүйн Зөвлөлөөс дэмжлэг аваагүй аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top