Төмөр шон танхайрагчийг “шийтгэв”

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Европын цагдаагийнхан танхайрагчдыг шийтгэх, ичээх зорилгоор янз бүрийн шинэ аргууд сэдэж байгаа аж. Британийн Дадли хотын хэв журам сахиулагчид өөрсдийн вебсайт дээр нууц камераар бичсэн танхайрагчдын үйлдлийг тавьж олон нийтэд толилуулдаг болжээ.

Дадли хотын эрх баригчид олон нийтийн зүгээс хэв журам сахиулагчдад чиглэсэн хандлагыг дээшлүүлэхийн тулд Youtube-д  тусгай аккаунт нээн, тэдний өдөр тутмын ажлыг харуулсан видео бичлэгүүд байршуулдаг болсон аж. Тэндээс хулгайч дээрэмчидтэй хийж буй ярилцлага, эсвэл цагдаагийн нохой Янус гавьяаны амралтдаа гарч буй хөөрхөн бичлэгийг ч үзэж болно.

Сайтад байршуулсан сүүлийн нэг бичлэгийн гол баатрууд болох хоёр залуу камер ажиглаж байгааг санангуут нэгнийх нь дургүй хүрэн, салаавч гарган доромжлохоор шийдэж байна. Ингээд өөрийнхөө эсэргүүцлийн үйлдэлд хэт анхааран улайрсан танхайрагч замд нь байгаа төмөр шонг харалгүй мөргөн, шийтгэл амсаж байна. Гэсэн хэдий ч цагдаагийн камерт гаргасан дургүйцлээ илэрхийлэхээ зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа нь ажиглагдана.

Танхайрагчийн тууштай байдал шангаа хүртэн, тэр интернетийн од болох дөхжээ. Энэхүү бичлэгийг ганц өдрийн дотор 14500 хүн үзсэн байна.

Уг хотод нийтдээ 177 камер гудамжинд суурилагдсан байдаг ба зөвхөн нуух юмтай хүмүүс л тэдэнд анхаарлаа хандуулдаг аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top