Францын жүжигчин Жерар Депардье согтуугаар мотороллер жолоодож яваад аваарт орсон байна. Ослын газар болох Парисын 17 тойргийн уулзвар дээрээс 63 настай жүжигчнийг цагдаагийн хэсэгт аваачжээ. Энэ нь Депардьегийн зам дээр гаргаж буй анхны тохиолдол биш аж.
Энэ оны наймдугаар сард жүжигчин эр замын хөдөлгөөн зөрчсөн нэг жолоочтой зодолдсон, мөн гурван жилийн өмнө түүний машин тавьдаг газар зогсож байсан машиныг зориуд санаатайгаар сараачиж сэв суулгаж байсан бөгөөд тухай бүр нь хоёр тал зохицоод, хэл амгүй салж байсан бол энэ удаа нэлээн ноцтой болохоор аж: экспресс-шинжилгээ түүний цусан дахь алкоголийн хэмжээ өндөр байна хэмээн тогтоожээ.
Дашрамд дурдахад, Депардьегийн энэхүү тэвчээргүй зан зөвхөн автозам дээр төдийгүй онгоцонд ч илэрч байсан аж. Нэгэн удаа Парис-Дублины чиглэлд нисэх гэж байхдаа шээс нь хүрэн гурван удаа 00-д орохыг хүссэн боловч онгоцны үйлчлэгч бүсгүй “гүрийгээд” зөвшөөрөхгүй болохоор нь шууд онгоцны салон дотор, цэвэр усны саванд шээчихсэн байна. Үүний улмаас нислэг хойшлогдон, алдартай жүжигчин эр цагдаад хүргэгдсэн боловч төлбөр торгуульгүй салж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )