Хагас тэрбум долларын жекпот хожлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

АНУ-д Powerball хэмээх алдартай лоттоны 550 сая долларын гол шагналыг тодрууллаа. Энэ удаагийн азтанаар Аризона, Миссури мужийн хоёр оршин суугч тодорчээ.

Хагас тэрбумын жекпотын тохирол арваннэгдүгээр сарын 28-нд явагдсан аж. Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү асар их хэмжээний аз дайрна гэдэг зөгийнд хатгуулаад, аянганд ниргүүлээд үхэх, эсвэл Америкийн ерөнхийлөгч болох шиг тийм ховорхон боломж гэжээ.

Америкчууд энэхүү Powerball лотерейд асар их ач холбогдол өгдөг бөгөөд ганц минутад л 130 мянган билет борлуулагдаж байсан аж. Билетийн үнэ 2 доллар бөгөөд түүнийг борлуулж байсан дэлгүүрүүдэд асар урт дараалал үүссэн байна.

Эцсийн дүнд, жекпот 5,23,16,22,29,6 гэсэн тоонуудын хослолоос бүрдсэн аж.

Одоогоор ялагчид шагналаа авахаар зохион байгуулагчдад хараахан хандаагүй байгаа ба уг тасалбарын ард ганц нэг хүмүүс бус, хэсэг бүлэг хүмүүс ч байж болохоор гэнэ.

Дашрамд дурдахад, 2012 оны хавар хамгийн рекорд жекпот 640 сая долларыг Mega Millions лотерейд гурван тасалбар эзэмшигчид хожиж байсан ба мөн гуравдугаар сард лотерейноос 81 настай америк эмээ 335 сая доллар хожсон билээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top