Холливудын жүжигчин Холли Берри 2007 онд Гэбриэль Обригээс салж, Оливер Мартинез гэх франц залуутай сүй тавьжээ. Тэрээр охин Налагаа өөр дээрээ авахаар экс нөхөртэйгөө зарга хийсээр байгаа. Хамгийн сүүлд л гэхэд охиноо авч, Франц уруу нүүхийг хүссэн өргөдлөө шүүхэд өгсөн ч шүүх нөхрийнх нь талд шийдвэрээ гаргасан юм.
Холли Берригийн сүйт залуу Оливер Мартинез "Талархлын баяр"-аар жүжигчин бүсгүйн экс найз залуу Гэбриэл Обритай гар зөрүүлжээ. Уг зодоон болохын өмнөх өдөр тэд охин Налагийн сургууль дээр тааралдахад Оливер Габриэлийн чихэнд заналхийлсэн үгс шивнэсэн байна. Тэрээр "Бид охиноо аваад явлаа, араас дагавал хэцүүхэн юм болно шүү" гээд Налаг гэр лүүгээ аваад явжээ.
Маргааш нь Габриэль охиноо авахаар Оливерийнд очмогц тэд маргалдаж улмаар нударга зөрүүлсэн байна.
Зодооны улмаас Габриель Обри хавиргаа хугалж, нүүрэндээ шарх авсан бол Оливер Мартинез хүзүүгээ гэмтээжээ. Зодооныг үүсгэсэн шалтгаанаар Холлигийн хуучин нөхрийг цагдаагийнхан баривчилсан ч 20 мянган ам.долларын барьцаагаар сулласан гэнэ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )