Нойрсуулагч эмч-эрдэмтэн үхлийн дараа амьдрал байдгийг нотлов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Аризоны их сургуулийн доктор Стюарт Хамерофф үхэшгүй мөнхийн оюун санаа оршдог талаар баталсан шинжлэх ухааны онолыг танилцуулжээ.

Тэр хүмүүсийг гол программ нь ухамсар болох “квантан компьютерууд” хэмээн нэрлэжээ. Үхлийн дараа оюун санааг бүрдүүлэгч квантан хэсгүүд биеийг орхин сансарт хөөрч, огторгуйн орон зайн мөнхийн нэг хэсэг болдог хэмээн Стюарт Хамерофф үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хүний бие мөхсөний дараа ухамсар үхдэггүй, харин огторгуйн уудмын мэдээллийн орон зайн нэг хэсэг болох аж. Америк эрдэмтний судалгаанд тусалж байсан британийн физикч Рожер Пенроузын үгээр бол хүний оюун санааны хэсгүүд нь тархины эсэд байрлах тусгай микро гуурсууд дотор оршдог гэжээ. Иймд бидний ухамсар бол эдгээр микро гуурсууд дотор явагдаж байгаа процессуудын үр дүн юм хэмээн Пенроуз, Хамерхофф нар баталж байна.

Өөрсдийн онолоо батлахын тулд эрдэмтэд клиник үхлээс сэргэсэн хүмүүсийн сэтгэгдлийг хавсаргасан байна. Тэдний ихэнх нь хурц гэрэл харсан, ямар нэгэн хонгилоор нисэж байсан хэмээн ярьжээ. Судлаачдын үзэж буйгаар, энэ үед л микро гуурсууд дотор бүрэлдсэн квантан мэдээлэл сансарт дамжин, харин эмч нар аварч чадсан үед буцан ирж биедээ ордог гэжээ.

Хамерхофф, Пенроуз нарын энэхүү онолыг эрдэмтэд янз бүрээр хүлээн авсан боловч хэн ч одоохондоо үгүйсгэж чадаагүй аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top