Ганц хормын дотор саятан. АНУ-ын нэгэн шатахуун түгээх станцын ажиглалтын камерт энгийн нэг замын ажилчин эр хэрхэн хормын дотор саятан болж байгаа баярт мөч бичигдсэн байна.
Энэ нь Лхагва гаригт тохирол нь явагдсан Powerball lottery сугалааны 550 сая долларын жекпот хожсон хоёр тасалбарын нэг аж.
Бичлэг дээр замын ажлын шар хослол өмссөн эр дэлгүүрт орж ирэн өөрийн сугалааны тасалбарынхаа дугаарыг тулгуулна. Ингээд хормын дараа баярлан гараа алдалж, саятан болсноо мэдэгдэж байна.
Энэхүү азтай эр бол хойд Миссурийн оршин суугч, 52 настай механик Bob Kangas аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )