Майкл Жексоны аав 83 настай Жой Жексон тархинд бага зэргийн харвалт өгснөөр Лас Вегасын эмнэлэгт 11-р сарын 29-ний шөнө хүргэгджээ.
Бие нь муудах үед тэрээр гэртээ ганцаараа байсан бөгөөд эмнэлэг рүү хүргүүлэхээр нэгэн найзаа утсаар дууджээ. Ийнхүү эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авснаар амь насанд нь учрах аюулаас аврагдсан юм.
Гэр бүлийн гишүүдийн нэг нь “Лас Вегас Ревиев Журнал” сайтад “Хэдхэн цагийн өмнө гэр лүүгээ харихдаа түүний бие хэвийнээр ч барахгүй сайн байсан” гэсэн бол Рат Премсрирут “Тэр эдгээд тоглоом наргиан хийж суух цаг тун удахгүй ирнэ гэж найдаж байна” гэжээ.
Харин эхнэр Катерин Жексон нөхрөө асрахаар Лос Анжелесаас ирэх гэж байгаа аж.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )