АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Европын айлчлалаа эхэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Орос-НАТО Зөвлөлийн хуралдаанд сайдын түвшинд оролцох, мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн-орнуудын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцох зорилготой айлчлалаа өнөөдөр эхлүүлж байна.

Энэхүү Европын аялал нь америкийн гадаад бодлогын удирдагчийн хувьд түүний сүүлчийн айлчлал болж буй: Он гараад Барак Обамагийн шинэ захиргааны төрийн нарийн бичгийн даргын албан тушаал Хиллари Клинтоноос хэн нэгэнд шилжих аж.  Олны таамгаар, НҮБ дэх АНУ-ын байнгын төлөөлөгч Сюзан Райс нэлээн магадлалтай байна.

Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд, Хиллари Клинтон арванхоёрдугаар сарын 3-7-ны хооронд Чех, Бельги, Ирланд, Хойд Ирландын нийслэлд зочлох аж. Энэ үедээ тэрээр эрчим хүчний аюулгүй байдал, хангамж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар болон бусад олон асуудлаар хурал зөвлөгөөнд оролцох юм байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top