Хятадын зүүн-хойд зүгийн Ляонин мужид хүчтэй цасан шуургатай холбоотойгоор аюулын “улаан” түвшин зарлажээ. Мужийн засаг захиргааны төв Шэньян хотын эрх баригчид олон улсын нисэх буудал болон хурдны авто замуудыг хаах шийдвэр гаргасан байна.
Харин цасан шуурга арванхоёрдугаар сарын 1-нээс ашиглалтанд орох Харбин-Даляны өндөр хурдны төмөр замын ажилд саад болохгүй байгаа аж. Цаг уурын энэхүү таагүй үзэгдэл нь дэлхийд анх удаа хасах 40 хэмд ажиллах чадвартай гэгдэж буй өндөр хурдны энэ замын яс чанарыг шалгах бололтой.
БНХАУ-д гэнэтийн гамшгийн анхааруулгад цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн түвшинт системийг хэрэглэдэг ба одоогийн байдлаар Ляонинд хамгийн өндөр буюу улаан түвшин зарлагдаад байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )