Өнөөдөр мессежний 20 жилийн ойн өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Анхны SMS-текстэн мэдээлэл илгээгдсэний 20 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

1992 оны энэ өдөр Британийн телекоммуникаци компанийн ажилтан Нил Пэпуорт анхны мессежийг ажлын газрынхаа найзад илгээжээ. Тэр нь хэдийгээр хугацаа эрт байсан ч “Зул сарын мэнд” гэсэн мэндчилгээ байсан аж.

Түүнээс хойш дэлхий дээр хэдэн мянган триллион богино текстэн мэдээллүүд илгээгдсээр байна.

Сүүлийн хэдэн жил SMS-мэдээлэлд шинэ өрсөлдөгчид гарч ирэх болжээ. АНУ, Их Британи зэрэг орнуудад смартфоны хэрэглэгчид хоорондоо үнэгүй бичилцэх өргөтгөлийг ашиглаж байгаа нь SMS-ийн рейтингийг бууруулж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top