Евробүлгийн дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Евробүлгийн тэргүүн Жан Клод Юнкер энэ он дуусахаас өмнө ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ илэрхийлжээ. Тэрээр Европын Холбооны орнуудыг шинэ удирдагчаа хайж олохыг хүссэн байна. Энэ талаар Даваа гаригийн орой евробүсийн 17 орны сангийн сайд нарын зөвлөлийн төлөвлөлтийн дүнг хэлэлцсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрээр евробүсийн орнуудад “өөрийн залгамжлагчийг сонгох” талаар хүсэлт илэрхийлэн,  “Би энэхүү албан тушаалаас энэ оны сүүл гэхэд, цаад хугацаа нь 2013 оны эхэн гэхэд чөлөөлөгдөх бодолтой байна” хэмээн өгүүлсэн байна.

Түүний оронд хамгийн магадлалтай нэр дэвшигч нь Германы сангийн сайд Вольфганг Шойбле хэмээн үзэж байна. Люксембургийн Ерөнхий сайд Жан-Клод Юнкер нь 2005 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш тасралтгүй Евробүлгийг тэргүүлж байсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top