2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гэрлэсэн ханхүү Уилльям, Кейт Миддлтон нар аав ээж болно.
Удахгүй 31 нас хүрэх гүнж Кейтийн жирэмсэн болсныг түүний дотны найз бүсгүй Жессика Хей анх дэлгэжээ. Тэд хааны удмын шинэ хүнээ ээжийнхээ хэвлийд бүрэлдээд буйг албан ёсоор Buckingham Palace-т зарласан юм.
Өнгөрөгч шөнө жирэмсний хордлого нь хүндэрч хүчтэй огиулснаар “King Edward VII” эмнэлэгт хүргэгдсэн юм. Кейтэд амралт хэрэгтэй учраас албан хэргийн уулзалтуудаас татгалзаж эмнэлэгт нэг хэсэгтээ хэвтэж биеэ сувилуулахаар болжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )