Аляскад газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Даваа гаригт америкийн Аляска мужид 5,8 баллын хүчтэй газар хөдөлжээ.

Түүний гол хүч мужийн томоохон хот Анкорижээс баруун зүгт 41 километрт цохилт өгсөн аж. Газар хөдлөлтийн голомт гүндээ 53 км байлаа хэмээн АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ.

Одоогоор гарз хохирол, уршгийн талаар мэдээлэл орж ирээгүй ба цунамийн аюулын талаар зарлагдаагүй байна.

Хүмүүсийн өгүүлж буйгаар, Анкориж болон ойр орчмын хотуудад газар хөдлөлтийн доргилт тод мэдрэгдэн, 30 секунд үргэлжилсэн гэжээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top