Кайр-Эль-Кувейт чиглэлд нислэг үйлдэж байсан EgyptAir нисэх компанийн онгоц Хургада амралтын хотын олон улсын нисэх буудалд ослын буулт хийжээ. Үүний шалтгаан нь египетийн кобра могой байжээ.
Уг могой онгоцонд сууж явсан иордан иргэний гар тээшнээс алдагдсан аж. Онгоц агаарт хөөрөөд нэг цаг орчим өнгөрч байтал нисэх багийнхан болон зорчигчид хашгирах дуу сонсон очтол суудлуудын дундуур хорт могой мөлхөж явсан байна. Ингээд могойн эзэн түүнийг барихаар оролдож байгаад хазуулсан аж. Паникт орсон хүмүүс могой руу дайран түүнийг дэвсчээ.
Египетийн кобра могойны хор нь мэдрэлд нөлөө үзүүлдэг ба хүний амь насанд аюул учруулдаг аж. Хазуулсан хүний биеийн байдлыг харгалзан, онгоцны дарга буулт хийхээр шийдсэн байна. Ингээд Хургада хотод газардсны дараа эмч нар хүрч ирэн, хазуулсан хүнийг эмнэлэгт аваачжээ.
Ямар зорилгоор иордан иргэн онгоцонд аюултай амьтан авч явсан нь одоогоор тодорхойгүй ба мөрдөн шалгаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )