Жил бүр явагддаг компьютер тоглоомын World Cyber Games тэмцээн Хятадад зохиогдон дүнгээ гаргажээ. Энэ удаа Зохион байгуулах комисс буудлага, стратеги, хөл бөмбөг мөн энэ жилээс анх орж байгаа World of Tanks төрлийн 8 тоглоом сонгон, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тоглогчид хоорондоо өрсөлдсөн байна.
Киберолимпиад Шанхайгаас холгүй орших Куньшань хотноо зохиогджээ. Хятад улс XXI зууны эхнээс маш эрчимтэйгээр энгийн болон киберолимпиадуудыг өөрийн оронд зохион байгуулж байгаа билээ. Хуучны уламжлалаа хадгалахын зэрэгцээ орчин үеийн шинэ дэвшилтэт бүхнийг эзэмших чин эрмэлзлэлээр дүүрэн байгаагаас шалтгаалан тус улс соёл, эдийн засаг, электрон чиглэлээр хүчирхэг гүрэн болохоор өрсөлдөж байна.
World Cyber Games нь амжилттай яваа залуу хүмүүсийн тэмцээн юм. “Би мэргэжлийн тоглогч бөгөөд зөвхөн тоглоомоос төдийгүй өөр салбараас ч мөнгө олдог. Надад ашиг орлого сайтай хувийн жижиг ресторан байдаг. Гэвч хэрэв надад аль нэгийг нь сонгох шаардлага тулгарвал би шууд киберспортоо сонгоно” хэмээн Warcraft III төрлийн ялагч Чжэн Чжоу өгүүлжээ.
“Тоглоом ч үгүй, би гурван титмийг дараалан авахыг маш их хүсэж байна” гэж FIFA-12 төрлийн ялагч Кай Воллин хэлсэн байна. Гэвч World Cyber Games тэмцээний түүхэнд хэн ч ийм амжилтыг хараахан гаргаагүй байгаа аж.
Өнгөрсөн жилийн хүрэл медалийн эзэд болох Оросын баг тоглогчид энэ жил зөвхөн World of Tanks төрөлд алтан медаль хүртсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )